УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хэлэлцжээ.
МАН-ын бүлэг 2020 онд 5 бүлэг, 34 дэд бүлэг, 702 заалттай мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Эдгээр таван бүлгийг АН-ын бүлэг долоо хоног бүрийн хурлаараа ярих аж. Энэ долоо хоногт эхний бүлэг болох Хүний хөгжлийн талаар дэвшүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг нь ярьсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “Манай бүлэг “Амлалт-Ажлын зөрүү” гэсэн хөтөлбөрт ажил зохиож байна.
Амлалт-1: Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувь болгоно.
Зөрүү: Зээлийн хүү буураагүйгээс гадна зээл олдохгүй болсон. Бодлогын хүү нэмэгдэж, Засгийн газрын зардал нь ихэссэн. ББСБ, ломбардаар дамжсан зээлийн хүү нь 4-5 хувьд хүрсэн.
Амлалт-2: Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна. Тухайн үед ядуурал 27.8 хувьтай байсан.
Зөрүү: Статистикийн мэдээгээр ядуурал 42 хувьд хүрсэн.
Амлалт-3: Цалингийн бодит хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Зөрүү: Хоёр жилийн хугацаанд иргэдийн бодит орлого үе шаттайгаар яаж нэмэгдсэн вэ? “ хэмээн эрх баригчдаас асуулаа.
Тус бүлэг таван долоо хоногийн турш МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж, сануулах юм байна.
Уншиж байна |