Хоёр настай хүү муу усны нүх рүү унаж, энджээ

img

Хоёр настай хүү жорлонд унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

 

Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт муу усны нүхэнд хүүхэд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход хоёр настай хүү П 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.

 

Эх сурвалж. Онцгой байдлын ерөнхий газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ