Томуу, томуу төст өвчний идэвхжилт нэмэгдэж байгаа эдгээр өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бага, дунд насны хүүхдүүдэд асран хамгаалагчид онцгой анхаарах шаардлагатай байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөмж гаргасан байна.
Тухайлбал, томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа учир сургууль, цэцэрлэгт хүүхдийн олноор цуглуулах үйл ажиллагаа буюу өдөрлөг уулзалт тэмцээн уралдааныг зохион байгуулахгүй байхыг зөвлөсөн байна. Мөн томуу томуу төст өвчнөөр өвчилсөн багш хүүхдийг долоо хүртэлх хоногийн хугацаагаар чөлөөлж, өвчний хүндрэлээс сэргийлж, гэрт нь тусгаарлах, эмчилж эдгэрүүлэхийг уг зөвлөмжид тусгажээ.
Уншиж байна |