Дуучин Ч.Уранхолбоог машиндаа суух үед үл таних этгээд буу тулган их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, хүч хэрэглэсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байна.
Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийнхөө фэйсбүүк хуудаснаа "Өчигдөр буюу 2022 оны 10 сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирээд их хэмжээний мөнгийг нэхсэн үйл явдал болсон.Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв.
Маш олон зүйл бичмээр байгаа ч та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсоое.Мөрөөрөө хөдөлмөрлөж ,хэн 1-нийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа. Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон учир ямар ч байсан та бүхнийхээ сэтгэл санааг амрааж, энэхүү мэдэгдэл постыг оруулж байна. Муу бүхэн үүгээр дуусаг. Цаашид та бүхэн маань хаа явсаг газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори постон дээрээ байршилаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай" хэмээн бичжээ.
Уншиж байна |