Согтуурсан үедээ 9 давхраас үсрэхийг завджээ

img

Согтуурсан үедээ өндрөөс үсрэхийг завдсан эрэгтэйг эсэн мэнд буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 

 

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрны 9 давхраас эрэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 10.28-ны өдрийн 00:52 цагт хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 00:59 цагт очиход 28 настай эрэгтэй Б  нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 дүгээр давхрын цонхны тавцан дээр гарч амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 25 минут ажиллаж эсэн мэнд буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Олон зантай галзуу авгай нар нөхрөө их зовоож дарамталдагаас болж архи ууж амиа хорлох оролдлого хийдэг.
2022-10-28