НӨАТ-ын буцаалтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ

Гуравдугаар улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд рүү шилжүүлж эхэллээ. 2022 оны гуравдугаар улиралд нийт 1,100,926 иргэний 65 тэрбум 305 мянган төгрөгийн урамшууллыг олгох юм.
НӨАТ-ын буцаалтыг олгох хугацаа:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ