УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Өнгөрсөн намар ОУВС-ийн захирал манай улсад ажиллах үеэрээ Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомстолд орсон асуудлыг хөндөхдөө БНХАУ-ын барилгын компаниуд руу "Эрдэнэс таван толгой" ХК-иас их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэх мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг Монголбанк мэдэж байсан уу? Ямар учраас БНХАУ-ын барилгын компани руу их хэмжээний гүйлгээ хийсэн бэ? Энэ мөнгө аль арилжааны банкаар дамжиж гарч байгаа вэ? Хоёрдугаарт, ядууралтай холбоотой асуудал байна. ҮСХ-ны даргын хэлснээр өнөөдрийн байдлаар ядуурлын түвшин 28 хувьтай байна. Ирэх онд ядуурал 42 хувьд магадлалтай гэж гарсан байна. Иргэдтэй уулзалт хийх үеэр "Иргэд цалингаараа 14 хоногт амьдраад үлдсэн 14 хоногт өлөн зэлмэн амьдарч байна" гэж байна. Төсөв мөнгөний бодлогоо иргэдийн амьдралтай хэрхэн уялдуулж байна вэ" гэлээ.
Үүнд Б.Лхагвасүрэн Ерөнхийлөгч "Хятадын барилгын компанитай холбоотой асуудал бол Монголд орж ирж байгаа мөнгө нь буцаж гарч байгаа биш. Нүүрсний орлого нь бараа материал болж байгаа ойлголт юм. Төлбөрийн балансыг тооцдог аргачлалаар зөрүү нь хамгийн багадаа 2-2,5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа" гэсэн хариултыг өглөө
Уншиж байна |