УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд " Нийт банкны системийн орлого 22 хувиар өссөн. Гэтэл өрхийн орлого , худалдан авах чадвар буурсан энэ үед банкны орлого өсөх нь хэр түгээмэл үзэгдэл вэ? Улсын гадаад өр дарахад банкуудыг татан оролцуулах боломж байгаа юу? 2023 онд Монгол банк мөнгө хэвлэхээр төлөвлөж байгаа юу" гэсэн асуултад хариулт авлаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зүгээс "Мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 1,7 хувиар буурсан. Бидний зүгээс нэмж хэвлэх бодлого байхгүй. Дэлхий даяар бодлогын хүү өсөж байгаатай холбоотой банкны орлого нэмэгдэж байна. Төр өр төлбөрийн асуудал дээр банкнаас мөнгө зээлэх асуудал нээлттэй. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банк болон Засгийн газрын бондуудын хүүний зөрүү нэмэгдсэн. Манай арилжааны банкууд улсын өрхийг олон улсын захаас худалдаж авах зүйлүүд ажиглагдаж байна " хэмээн мэдэгдлээ.
Уншиж байна |