Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Х.Нямбаатар: Зөрчлийг мэдээлдэг болсноор олон асуудал цэгцэрч байна
2022-10-27

 "E Police" апликейшнд илгээсэн зөрчил бүрт торгуулийн 20 хүртэлх хувиар иргэнийг урамшуулдаг болох тогтолцоонд шилжихээр холбогдох байгууллагууд ажиллаж байна. 

 

 

Тодруулбал, Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар урсгал сөрсөн, тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн зогс шугам давж зогссон, уулзвар гарц хаасан, уулзварт давхар эргэсэн, эгнээ хааж зогссон, эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн зөрчил гаргасан бол машины зургийг дарж "E Police" апликейшн руу илгээх юм. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж тухайн иргэнд урамшуулал олгох зохицуулалт хийгдэхээр яригдаж буй

Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Гэмт хэрэг зөрчлийг урамшуулдаг ТАВАН хууль үйлчилж байсан. Үүний хоёр нь хүчингүй болсон. Одоогоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуульд Гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг урамшуулдаг тогтолцоо бий. Гэмт хэргийн мэдээллийг төлбөртэй авдаг журам хэвээрээ байгаа. Жилд 1,3 сая орчим Захиргааны зөрчил гардаг. Үүний 96 хувь замын хөдөлгөөний зөрчил байдаг. Иймээс Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний соёлыг нэвтрүүлэх, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс энэ ажлыг эхлүүлсэн. Одоогийн үйлчилж байгаа Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд Зөрчлийг мэдээлдэг болсноор нийтийн эзэмшлийн зам талбай дээр иргэд машинаа орхидог, ААН байгууллагын хаалгыг дарж тавьдаг зэрэг асуудал цэгцэрч байга" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Ногоон малгайтнуудын нам
2022-10-28
4э:
Маш зөв санал бна орон сууцны доторх замын 1 р эгнээ чөлөөтэй болох нь дээ
2022-10-27