Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
СХД байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна
2022-10-27

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалан явуулж байна.

 

 

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд даргын зүгээс "Өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн үүсгэн байгуулагдсан өдөр юм байна. Сонгинохайрхан дүүрэг байгуулагдаад 30 жил болж байгаа юм. Тус дүүргээс парламентад ТАВАН гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Нийт гишүүдийнхээ өмнөөс Сонгинохайрхан дүүргийн иргэддээ халуун баяр хүргэе" хэмээн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

 

Монгол Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхны хуралдааныг 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийжээ.

Анхны хурлаас нийслэлийн Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр байгуулах тогтоол гарсан байна. Тус дүүрэг нь анх байгуулагдахдаа Сонгино нэртэй байв. Улмаар 1992 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот "Дүүргийн нэрийг өөрчлөх тухай" тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг болгон өөрчилжээ.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр ийнхүү Нийслэлийн Октябрь район буюу одоогийн Баянгол дүүргээс өрх тусгаарлан байгуулагджээ. Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой 330 орчим мянган хүн амтай. 

Shuud.mn
Сонин хачин