Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Гадныхныг тонон дээрэмдсэн хуулийнхныг МАРГААШ ил болгоно
2022-10-27

Монгол бол бизнес  эрхлэхэд тийм ч таатай орчинтой улс биш. Тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулагчдад бол халтай улс. Төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар гадаадын хөрөнгө оруулагчдад дарамт учруулж, хүнд суртал гаргадаг ч нууц биш. Байдаг л үзэгдэл мэт болсон. 

 

 

Тэгвэл өнгөрсөн саруудад Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалахаар цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг гарчээ. Ажлын хэсгийн өгсөн тоон мэдээллээр бол зөвхөн 2022 оны эхний 8 сарын байдлаар гадаад улсын 77 иргэн хохирсон талаараа гомдол, мэдээлэл гаргасан гэж байгаа. Энэ дагуу цагдаагийн байгууллагын холбогдох нэгжүүд хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж эхэлжээ. Үүнээс одоогоор 12 хэргийг шүүхэд шилжүүлж, мөн хэрэг бүртгэлийн 30 хэргийг хааж, 6 хэргийг нэгтгэж нийт 48 хэргийг шийдвэрлээд байгаа бол 29 хэрэг шалгагдаж байгаа аж. 

 

Мөн Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг залилсан, мөнгө угаасан, хохирол ихтэй залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Монгол улсын 2, гадаад улсын 2 иргэнийг ЦЕГ-аас Интерполд мэдэгдэн олон улсад эрэн сурвалжилж эхэлжээ.

 

Улмаар өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар  Засгийн газрын  газрын хуралдаанаа дараа мэдээлэл хийхдээ "Гадаадын хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэрэгт Ерөнхий прокурор, ТЕГ-ын дарга байсан хүмүүсийн нэрийг энэ сарын 28-нд буюу маргааш  зарлана" гэдгээ мэдэгдсэн. 

 

ХЗДХ-ийн сайдын зүгээс "Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хувьцаа эзэмшиж байсан иргэд иргэний болон эрүүгийн хэрэгт хөрөнгө оруулагчдаа холбогдуулан тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ талаар хууль хүчний байгууллагатай хамтран хэргийн талаар судалж байна. Улсын ерөнхий прокурор, мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай хамтарч, ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргана. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 2012-2022 онд хэрхэн хохирсон, үүнд хэн холбогдсон, ямар прокурор хянаж, мөрдөн шалгах явцад хэргийг яаж дарсан, хэрхэн хаасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ. Ерөнхий прокуроор, ТЕГ-ын даргаар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргийн жагсаалтыг энэ сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулна" хэмээсэн юм. 

 

Тэгэхээр маргааш гадаад иргэдийн тонон дээрэмдсэн хуулийн салбарыг толгойлж байсан хүмүүс буюу Ерөнхий прокуроор, ТЕГ-ын даргаар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүстэй НОЦТОЙ баримт дэлгэгдэх нь ээ. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Yagaad zaaval 28-n gej. Dashnyam Baljinnyamtai bas us zasuulahad ed mal bayalag tuguldur bolno gesen udriig songoj baigaa yum uu.
2022-10-27
Иргэн:
Урдчилан мэдэгдэж баримтуудаа устгахыг анхааруулж байгаа юм уу?
2022-10-27
Зочин:
Шууд л зарлаач. Заавал 28-н гэдэг нь ямар учиртай юм?
2022-10-27