УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Украйнчуудад оймс, бээлий илгээхээр хандив цуглуулж байгаагаа нийгмийн сүлжээндээ хуваалцжээ. Түүний зүгээс өнөөдөр нүүр номондоо "Өнөөдөр миний төрсөн өдрөөр хандиваа өгвөл хувьдаа их баярлана шүү. Украйнчуудад оймс, бээлий өгөхөөр хандив цуглуулах аян ТАВ хоногийн дараа дуусна" хэмээн бичжээ.
Тэрбээр Украйн найзуудынхаа зөвлөсний дагуу тус улсын иргэдэд тэмээ, хонины ноосон бээлий, оймс, малгай, ороолт илгээхээр ийнхүү хандив цуглуулж байгаа аж