Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Өнөөдрийн хуралдаанаар Дарханы замын бүтээн байгуулалтын явцын талаар авч хэлэлцсэн байна.
Улмаар Дарханы замын бүтээн байгуулалтын эхний урсгал ирэх долоо хоногт ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, тус зам нь хоёр урсгалтай хийгдэж байгаа бөгөөд эхний урсгал хоёр чиглэлтэйгээр ирэх долоо хоногт нээгдэх юм. Дарханы автозамын хоёр эгнээг нээхтэй холбогдуулан Ерөнхий сайд энэ сарын сарын 30-нд бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Зам тээврийн хөгжлийн яамнаас өгч байгаа мэдээллээр Дарханы замын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 ондоо багтааж 100 хувийн гүйцэтгэлтэй байхаар төлөвлөжээ.
Уншиж байна |