Тамирчдад жилд 1,8 тэрбум төгрөгийн УРАМШУУЛАЛ олгодог

Ерөнхийлөгчийн зарлигаар олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн жин, зайд медаль хүртсэн 67 тамирчинд сар бүр 154 сая төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс олгож байна.  Энэхүү мөнгөн урамшуулалд жилд 1,8 тэрбум төгрөг зарцуулдаг.

 

 

Тэгвэл энэхүү мөнгөн урамшууллыг тухайн тамирчны сахилга хариуцлага, ёс зүйтэй уялдуулж олгож байх талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг олон улсын спорт холбоодоос шийтгэл авсан тамирчинд ч уг урамшуулал олгогддог. Мөн хуулийн дагуу гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод ялтан болсон хүн хүртэл урамшуулал авч байна. Спорт нийгэмд зөв үлгэр үзүүлэх үүрэгтэй. Цөөхөн хэдэн тамирчинд өндөр дүнтэй өгч байгаа урамшууллыг хүртээмжтэй болгож, сахилга хүмүүжилтэй уялдуулах талаар ямар бодлого барьж байгааг өнөөдрийн байнгын хорооны хуралдааны үеэр салбар хариуцсан сайдаас тодрууллаа.

Үүнд Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ "Тамирчны авч байгаа урамшууллыг бууруулахгүй байхын зэрэгцээ ёс зүй сахилга хариуцлагатай нь холбож өгөх, нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэг хүлээдэг байдлыг үнэлж дүгнэж байж урамшуулал олгодог байх санал яригдаж байгаа" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

барилдаж ноцолдоход оюун ухаан хэрэггүй байдаг гэж боддог тэнэг хүнийг юу ч гэхэв дээ алдахгүй хазайхгүй хүн байдаггүй л байх чи ямар юм харин
2022-10-26
Хүн алсан хүн урамшуулал аваад явж байх нь тэгээд зүгээр үү тэ. 1 олгоод лбольдог баймаар юм даа. Юу ч хийгүй улсын нэр гаргасан гээд насаараа урамшуулал авна гэж юу байдгын. Тэрэн дорвол юуны хөрөнгө оруулалтаа дэмжээч ээ. Шатар ч мэдэхгүй толгой хоосон малнууд л байгаа штэ
2022-10-26
барилдаж ноцолдоход оюун ухаан хэрэггүй байдаг гэж боддог тэнэг хүнийг юу ч гэхэв дээ алдахгүй хазайхгүй хүн байдаггүй л байх чи ямар юм харин