Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
"Н.Алтанхуяг гэдэг хүн санаачилсан болохоор дэмжихгүй байна"
2022-10-25

Үйлдвэржилтийн байнгын хороо Эрдэнэт үйлдвэрийн технологид таарахгүй хүдрийн овоолгыг хэрхэн ашиглах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ тогтоолыг төслийг 04 дүгээр сард УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өргөн барьсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр /2022.10.25/ мэдээлэл хийлээ.

 

 

Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй агуулга нь бага болон исэлдсэн хоёр төрлийн хүдрийг тусгайлан овоолдог. Одоогоор энэ овоолгыг хоёр үйлдвэр боловсруулж, цэвэр зэс гаргаж байна. Тус удахгүй “Зэс эрдэнийн хувь” үйлдвэр ашиглалтад орсноор овоолгоос гурван үйлдвэр жилд 22 500 тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломж бий болно. 

 

 

Харин энэ үйлдвэрүүд нь Орхон аймагт болон Эрдэнэт хотын иргэд ямар ч хүртээлгүй. Зарим нь бүр Эрдэнэт үйлдвэрт ч хүртээлгүй болчихоод байгаа. Тиймээс овоолго боловсруулдаг үйлдвэрүүдийн ашгийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр, 33 хувийг Орхон аймаг, 33 хувийг Эрдэнэтийн иргэдэд эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьснаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тайлбарлалаа.

 

Овоолго боловсруулдаг үйлдвэрүүд жилд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байна. Энэ ашгаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хот, Эрдэнэтийн ард түмэн хүртэх ёстой. Энэ нь цаашид байгалийн баялгийн үр өгөөжийг орон нутаг, иргэд шууд хүртэх жишиг болно гэж УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үзжээ.

 

Гэвч түүний өргөн барьсан тогтоолын төслийг МАН-ынхан дэмжээгүй. Энэ талаар тэрбээр "Н.Алтанхуяг гэдэг хүн санаачилсан болохоор дэмжихгүй байна. Гэхдээ ямар нэг хэлбэрээр хийх байх. Н.Алтанхуягийн нэргүйгээр хийж болно. Надад нэрээ заавал гаргах сонирхол алга. Эцэстээ аймгийн иргэд хожиж, хөрөнгө нь аймагт үлдэж байвал Засгийн газар нь хийнэ ээ, хэн хийх нь хамаагүй" гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
өмнөговийн иргэд оюутолгой тавантолгойн ашгийг хувааж хүртээд эрдэнэтийн ашгийг эрдэнэтийнхэн хүртээд байвал монгол улс гэж байгаад яахав тус тусдаа улс орон болох байлгүй
2022-10-26
Hutsaa chi, dahin songgdohiin tuld jalga dovnii usel devergeed muu zadgai tsagan
2022-10-25
!!!!:
Za huzaa chi !
2022-10-25
мур луйварчин8 урвагч
2022-10-25
ene nukhur odoo gishuun nertei bolowch mongolyn turd , erdenetiin ard olond khen ch bish bolson shuu dee ,
2022-10-25