Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
У.Хүрэлсүх: Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой
2022-10-25

"Хүнсний хангамж, аюулгүй байдал - Мал аж ахуй” Үндэсний чуулган  Төрийн ордонд эхэллээ. Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ-тай хамтран зохион байгуулж буй үндэсний чуулганд 700 гаруй хүн оролцож байна. Тэдний 600 гаруй нь малчин, тариланчид аж.

 

Үндэсний чуулганыг нээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр

 

 

...Буянт мал сүрэн бол манай ард иргэдийн үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг юм. Малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 онд 67.3 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 сая буюу 2.6 хувиар мал сүрэг өссөн байна. МАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь МАА-н ажиллаж, 2021 оны байдлаар 7.2 их наядын төгрөгийн баялаг бүтээсэн байна. Малын тоо толгой өсөж, малчдын нийгмийн хамгаалал сайжирч байгаа ч бэлчээрийн 65 хувь нь доройтсон, газар нутгийн 77 хувь нь цөлжсөн, хөдөөгөөс хот суурин руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт бэрхшээл МАА-н салбарын өмнө тулгарч байна.

 

...Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн 2021 онд 1 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон байна.

 

...Монгол Улс хүнс экспортлогч орон болоход МАА-н салбарынхны хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

 

Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөх хандлагатай байна. Энэ бол монголчууд бидэнд асар их боломж, асар том зах зээл юм. Энэ боломж, зах зээлийг бид маш сайн ашиглах ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжинө.

 

 

Малчдын амьдрал сайжруулж, МАА-н салбарыг тогтвортой хөгжүүлэхийн тулд дараах асуудалд анхаарах нь зүйтэй.

 

  1. Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна.

  2. Малын тооноос илүү чанар, ашиг шим, үйлдвэрийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна.

  3. Ирэх таван жилд Монголыг малын халдварт өвчингүй эрүүл бүс болгох шаардлага тулгарч байна.

 

...Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Бид хөрсөө хамгаалах ёстой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Энэ логикийг бид хэзээ ч мартаж болохгүй.

 

Shuud.mn
Сонин хачин
бүх юмны үнэ өсөөд байхад өнөөдөр хүртэл гурилны үнэ өсчихлөө ерөнхийлөгч та юу бодож байна вэ гэж асуумаар санагдахын чөмгөө дундартал ард түмний төлөө зүтгэнэ гэсэн яасан бэ
2022-10-25
Хуцаад байгаа казиногийн донтон хүүр вэ энэ одоо
2022-10-25
Хүрэлсүх,казино,албан тушаал гурав хүйн холбоотой.
2022-10-25
ӨӨртөө их л ухаантай үг олоод хэлчлээ гэж бодож байгаа байх даа цэцэрлэгийн хүүхэд ч мэдэж байгаа байх шүү
2022-10-25