Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
МАН: УИХ-ын дэд даргын томилгоог ирэх долоо хоногт хэлэлцэнэ
2022-10-24

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ""Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын  технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-аас тогтоол гаргах шаардлагагүй гэж үзлээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Бүлгийн гишүүдийн зүгээс энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлээд явах боломжтой гэдэг дээр санал нэгдлээ. Хоёрдугаарт, өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн концевц нэг бүрийг хэлэлцлээ. Концевцууд хоорондоо уялдахгүй байгаа учраас олон жижиг ажлын хэсгүүдийг татан буулгаж, нэг ажлын хэсэг байгууллаа. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчлэх шаардлагатай гэж үзсэн. Бүлгийн гишүүд Хүмүүнлэг боловсролын хуулийг Ерөнхий боловсролын хуультай нэгтгэх, Судалгааны их сургууль гэдгийг Их дээд сургуулиудын хуультай нэгтгэх асуудал дээр санал нэгдсэн " гэсэн мэдээллийг өглөө. 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Эрдэнэтийн  овоолгыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газар шийдвэр гаргах боломжтой гэлээ. Цаашид орон нутаг дахь орд газруудыг эзэмшүүлэх, ашиглах чиглэлд Засгийн газар шийдвэр гаргана гэж ойлгож болох уу? 

 

-Ашигт малтмалын тухай хуулиар лиценз олгох эрх Засгийн газарт байгаа. Дээр нь овоолготой холбоотой асуудал нь тухайн эзэмшигчтэй холбоотой. Засгийн газар шийдвэрлэх бүрэн эрхтэй. Газрын хэвлий дэх баялаг бүрийг ашиглах асуудал дээр УИХ шийдвэр гаргаж явах нь цаашид замбараагүй байдал үүсгэх эрсдэлтэй. 

 

-УИХ-ын дэд даргын томилгоог хэзээ хийх вэ? 

 

-УИХ-ын даргын томилгоотой  холбоотой асуудлыг дараагийн бүлгийн хуралдаанаар ярих болов уу? Намын дүрмийн дагуу Намын удирдах зөвлөлөөс шийдвэр гарсны дараа шийдвэрлэдэг. Мөн УИХ-ын дарга гадаад томилолтой байгаа учир дараагийн бүлгийн хуралдаанаар дэд даргын томилгоог ярина.

Shuud.mn
Сонин хачин
Ulny uher avgaig tomilj bolku shu
2022-10-24