Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ
Цэцэрлэгт хүрээлэн 1000 машины зогсоолтой болжээ
2022-10-24

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд 400 машины зогсоол байгуулах ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

 

 

Энэ талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул нийгмийн сүлжээндээ "Концесс нэрээр 2019 оноос хойш гацсан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн баруун талын талбайн зогсоолын ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шуурхай шийдвэр гарган зохицуулалт хийж, “Нийслэлийн Замын Хөгжлийн Газар” хяналт тавьж, гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Тотал Инж” ХХК  ажиллаж Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.

 

Одоогийн байдлаар баруун болон төвийн зогсоол нийлээд 700 гаруй, шахвал 1 000 гаруй машин зогсоох багтаамжтай зогсоолтой боллоо" хэмээжээ. 

 

Сануулахад,  2019 оны тавдугаар сард Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талын 23 га газрыг дахин төлөвлөж байгаа талаар тухайн үеийн нийслэлийн удирдлагууд мэдээлж байсан бол 2020 оны тавдугаар сар буюу жилийн дараа НИТХ хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгож байжээ. 

Shuud.mn
Сонин хачин