Б.Пүрэвдорж: Төмөр замыг Орос, Хятадын бодлогод нийцүүлэн барих ёстой

img

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнгөрсөн баасан гаригт төмөр замын царигийн тухайн тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Энэ талаар өнөөдөр /2022.10.24/ мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр "Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод уул уурхайн ордоос хилийн боомт хүртэлх төмөр зам ямар царигтай байхыг Засгийн газрын өргөн барьснаар УИХ шийднэ хэмээн заасан байдаг. Гэтэл УИХ-ын тогтоолгүйгээр Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл өргөн төмөр зам тавьсан. Энэ нь өнөөдөр мухар зам болчихоод асуудал үүсгээд байна. Өргөн төмөр замаар зөөсөн уул уурхайн бүтээгдэхүүнийг хил дээр очоод  нарийн төмөр зам руу шилжүүлэх байгууламжийг 300-400 сая ам.доллараар барих шаардлага бий болоод байна. Энэ их мөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс тухайн улсын царигтай адил царигтай төмөр зам барих тогтоолын төслийг өргөн барилаа. Өөрөөр хэлбэл уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ руу тээвэрлэвэл өргөн, БНХАУ руу гаргавал нарийн төмөр зам тавих ёстой. 

 

Цаашид Шивээхүрэн, Бичигт, Ханги Мандал, Ховд аймгийн Булганы боомтод барих төмөр замуудыг хөрш орны бодлогод нийцүүлэн эдийн засгийн үр ашигтай барих нь уул уурхай болон МАА-н бүтээгдэхүүнийг экспортлоход эерэг үр дүн авчирна" хэмээн үзэж байна. 

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цаг хугацаа бүхнийг харуулна
2022-10-28
Гашуун сухайтын төмөр замыг өргөнөөр тавьсан чигээр байлгаж турш
2022-10-28
Юу ч хийж бүтээгээгүй, нэг ч хүн цалинжуулж үзээгүй хөлсний новш минь чамд улсын асуудал ямарч хамаа байхгүй.
2022-10-24
Ёстой доо. Ингээд л болоо шүү дээ. Гаргалгаа нь ердөө маш амархан бсан. Манай улсын эдийн засаг түүхий эдээ экспортлож л босно . Өөр ямарч арга байхгүй.
2022-10-24
Иргэн:
За тэгээд монголын юм гэж байхгүй байх юм байна. Урьд хэсэгт Хятад, Хойт хэсэгт Орос ноёрхох уу. Юу гэмээр юм бэ дээ. ???
2022-10-24
Юу ч хийж бүтээгээгүй, нэг ч хүн цалинжуулж үзээгүй хөлсний новш минь чамд улсын асуудал ямарч хамаа байхгүй.
Жанхуу юм аа,
2022-10-24