УИХ-ын чуулганы хуралдаанаар Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад томилох саналыг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр Т.Аюурсайхан сэтгүүлчдийн зарим асуултад "Салбарын нөхцөл байдал хүнд байна. Ерөнхий сайдын зүгээс энэ ажлыг санал болгоод процесс нь эхлээд явж байна. Нийгмийн даатгалын санд томоохон реоформ хийхгүй бол улстөрчдийн үзэмжээр өөрчлөлт хийдэг болсон. Энэ санд ил тод, шударга ёсны зарчимд нийцсэн реоформ хийнэ. Сайдын суудал бол шагнал биш хүнд хэцүү ажлыг хариуцаж ажиллах үүрэг даалгавар авлаа" гэлээ.
Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилдог. Үдээс хойших чуулганы хуралдаанаар ХНХ-ын сайдын тангараг өргөх үйл ажиллагаа болно.
П.ГОО
Уншиж байна |