Ш.Адьшаа: “Хас”-ын Ч.Ганхуяг ховдчуудад өвс тэжээл тарааж, хайр зарлаад байгаагийн шалтгаан юу вэ

img

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2023 оны төсвийн хуулийг дагуулж оруулж ирсэн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар өнөөдөр /2022.10.21/ мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр Ашигт малтмалын тухай хуулинд оруулж байгаа нэмэлт өөрчлөлт хардлагатай байгаагаа илэрхийллээ. Энэ тухай Ш.Адьшаа гишүүн “Энэ хуулийн 42 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллагатай албан ёсны гэрээ байгуулж, хандив өгөх тухай заалтыг оруулсан байна. Мөн тухайн орон нутагт уул уурхайн лиценз эзэмшигч компаниуд монгол болон гадаад ажилчдын харьцааг оруулсан байна.

 

Энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “надаас санал аваагүй” гэж хэлсэн. Салбарын сайдаас нь санал авахгүйгээр хулгай, луйварын аргаар хууль оруулж ирсний ард том асуудал нуугдаж байна.

 

Уул уурхайн компаниуд орон нутагт хандив тусламж нэрээр өчүүхэн зүйл өгдөг. Үүнийг тухайн нутгийг удирдаж байгаа хэдхэн хүн эрүүл мэнд, боловсролд зориулж байгаа нэрээр идчихдэг тогтолцоо бий болсон. Үүнийг төр улам баталгаажуулж байгаад харамсаж байна” гэдгийг хэллээ.

 

Мөн тэрбээр үүнийг баталсан жишээг дурдлаа. Ховд аймгийн ИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Энэ хурлаар Хар ус нууруудын хотгорт газрын тосны хайгуулын ажил хийх тухай асуудлыг хэлэлцэж байна. “Хас” Ч.Ганхуяг гэдэг хүн хоёр хоногийн өмнө Ховд аймгийн ард иргэдэд өвс тэжээл тараасан. Ч.Ганхуягийн дүү Ч.Гантулга Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ашиглалтын өмнөх захиргааны дарга хийж байгаа. Ч.Ганхуяг яагаад гэнэт Ховд руу очиж, иргэдэд хайр зарлаж, өвс тэжээл тараагаад яваад байгаа юм бэ” хэмээн хардлагаа илэрхийллээ.

 

Б.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-18
dn:
yaj uu? uuruus chini turuuleed bn uu? ingej hotsrood bvl 24 ond budaa bolj mednee!
2022-10-24
Адьшаа гишүүн орон нутгийнхнаа дэмжиж байгаад талархаж байна.Баруун аймагт нефтийн хайгуул хийх асуудалд болгоомжтой хандах ёстой.Саяхан томилогдсон аймгийн засаг дарга энэ асуудлыг идэвхийлэн хөөцөлдөж байгаа сурагтай.Баруун нутнийнхөндаа итгэхээс найдах л үлдлээ.Гадаадын хөрөнгө оруулалт хамгаалах хууль гээд тэмцсэн малчдаа хэрэгтэн болгох юм бнлээ дээ
2022-10-23
tarvaa:
A gishuun boloh gej yu taraaj yvsan be? yg tuun shig chini yvj bgaa ym bish uu? gaihaad yahav ! mud daraa jilees uursduu bas l ingeh bhdaa hu
2022-10-23
Chi adilhan taraagaach. Gan bolood uvsnii garts muu baihad yagaad tusalj bolohgui gej. Mongol zan gej
2022-10-22
chamaig l tongoroh gej baihgu yukl, yaadin tegeed. ursuldulduu tegeed aigaagui um bol
2022-10-21
зочин:
...мэдээж хэрэг ямар бодлого байгаа л байх..харин та нар 32 жил гонгиноод дотроо хэрүүлдээд бухимдахаараа гадагшаа нялзаагаад л ярьсан болгон чинь хардалт+хов дагуулсан яачихсан залуус бэ??намаа авч явчихгүй байж бусадруу асаад ямар гөлөг тоохов дээ залуу минь..ер нь хэнийг төлөөлж байгаагаа ч мэдэхгүй сурсанаараал ам халаад байгаа юм бишүү..
2022-10-21