Парламент Т.Аюурсайханы томилгоог хэлэлцэж байна

img

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын дарга өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлыг дараалалд өөрчлөлт оруулж байгааг мэдэгдлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг нэмж байна" гэлээ.

 

 

Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулж байна.  Т.Аюурсайханы төрд ажилласан 22 жилийн туршлагад үндэслэн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшүүлж байгаагаа Ерөнхий сайд онцолсон юм. 

ХНХ-ын сайд нэр дэвшигч Т.Аюурсайханы намтар: 

Төмөрбаатарын Аюурсайхан нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр, боловсролын докторын зэрэгтэй. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль
  • 1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч
  • 2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр
  • 2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур
  • 2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.
  • АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 онд ТЗҮААЭГ-т ахлах референт
  • 2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга
  • 2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2016-2020 онд

  • Монгол Улсын Их Хурлын гишүүн 2018 оноос Хөгжлийн төлөөх эрдэмтэд ТББ-ын тэргүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • ШАГНАЛ

  • 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шударга сайн хүн харагдах. Гэтэл баян зус шив.
2022-10-21