Б.Жавхлан: Би шалгуулахад бэлэн

img

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр чуулганы хуралдааны танхимаас Сангийн сайд Б.Жавхлангийн талаар ноцтой баримт дэлгэсэн. Тэрбээр “Сангийн сайд Б.Жавхлан Жэтфинанс ББСБ-аараа Монголбанкны бичил санхүүгийн сангаас зургаан хувийн хүүтэйгээр гурван удаа 900 тэрбум төгрөгийн зээлийг авсан” хэмээн мэдэгдсэн.

 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр тайлбар өглөө. Тэрбээр “Би тэвчээртэй, анхааралтай сонслоо. Арай хэтэрч байна, хэмжээтэй байх хэрэгтэй.

 

 

Жэтфинанс ББСБ-аараа 900 тэрбум төгрөг авсан гэж ярьсан. Даваасүрэн гишүүн санхүүгийн мэргэжилтэй хүн байна, 900 тэрбум төгрөг гэдэг дүнгээ ойлгож байгаа байх. Мэдэж будилж байх шиг байна.

 

Бичил санхүүгийн хөгжлийн сан Монголбанкны эх үүсвэр огт биш. Дэлхийн банкны тогтвортой амьжиргаа сангийн дэргэд байдаг төслийн нэгж. Энэ сангийн эргэлтийн хөрөнгө тухайн үед 10 тэрбум орчим байсан байна. Эндээс яаж 900 тэрбум төгрөгийн зээл гарахав дээ. Гурван удаа гэхээр 2.7 их наяд болох нь ээ дээ.

 

Жэтфинансад манай дүү оролцоотой байсан нь үнэн. 2020 оны сонгуулийн өмнөхөн би дүүдээ шаардлага тавьж, “ийм бизнес дэмий” гэж болиулсан. Жэтфинансийн зээлийн түүхийг харвал 2012 онд 260 сая төгрөг, 2014 онд 260 сая төгрөг, 2015 онд 400 сая төгрөгийн зээл аваад, ямар нэг зөрчилгүйгээр төлсөн байгаа. Хамгийн сүүлийн зээлийг 2018 онд төлж дуусгасан байна. 900 тэрбум төгрөгийн зээлийг хаанаас гаргаж ирснийг гайхаад байна" гэсэн тайлбарыг өгч, шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Энэ дээр байгаа хүмүүс улсаа дампууртал идэх юмаа
2022-10-21
Zochin:
Шалгуулаач. Бүрэн эрхээсээ татгалзаж байгаад шалгуулаач. Төсөв мөсөв гэж худлаа битгий хуцаарай. Төсөв хэлэлцэж байхад хаяад зугаалаад явдаг юм байх чинь билээ.
2022-10-21
зочин:
Өмхий луйварчин авсан зээлээ төлөөч ,,, албан тушаалын гэмт хэрэгтэн,,,
2022-10-21
Зочин:
Энэ 3 удаа авсан зээл нь 920 сая бн үүнийг хэлсэн юм биш үү? Саяыг тэрбум гэж андуурсан бн.ББСБ- д яаж 900 тэрбум орох вэ.Чингэс хаан банкинд шилжүүлсэн,төлөөний хүмүүсээ томилсон гээд бусад асуудлууд бгаа даа.
2022-10-21
Zochi:
Унэн монийг олоход хэцуу шуу дээ уул нь шудрага шалгаад болно даанч тэгэж чадахгуй биз дээ ард тумэн та нараас шудрага унэнч байхыг л шаардаад бгаа шуу дээ
2022-10-21
МӨНГӨ МӨРӨӨ ҮЛДЭЭНЭ ДЭ.:
ТӨРИЙН БАКНААС- ЧИНГЭС ХААН БАНК РУУ 40,000,000,000 ШАХААД ... ЭЗЭМШИГЧ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮД ХУВААЖ ЦОХИСОН НЬ ХУДЛАА ЮҮ ... МЭДЭЭЖ ЖАВХЛАНГИЙН ГАРЫН ҮСЭГ ХААНА Ч БАЙХГҮЙ.... ЦЭВЭР ГАРНА Л ГЭЖ ТООЦООД БАЙХ ШИГ... САНХҮҮГИЙН ХҮН МЭДНЭ БИЗ ... МӨНГӨ МӨРГҮЙ АЛГА БОЛДОГГҮЙГ ...
2022-10-21
Тоо мэдэхгүй улстай юу ч ярихав. 900 тэрбум штээ тэр сан нь өөрөө 10 тэрбум л эргэддэг байсан сангаас яаж 3 удаа 900 тэрбум авах уу? Даваасүрэн гишүүн өөрөө сангийн сайд болчих санаатай албаар шантаачлаад байна даа.
2022-10-21
Энэ сангаас Жавхлан л авч чадна Дэлхийн банк бас ялзарсан газар бна л даа
2022-10-21
Жавхлангын оролцоо байгаагүй бол яаж 900 тэрбум авч эргэлдүүлж чадах уу? Жавхлангын үгэнд логик байна уу?
2022-10-21