“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
МАН өнөөдөр дараагийн давхар дээлтнүүдээ тодруулна
2022-10-21

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.30 цагаас хуралдах тов гаргажээ. Удирдах зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Боомт хариуцсан сайд нарын томилох тухай асуудлыг авч хэлэлцэх юм. Тодруулбал, Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллыг сайдаар, Ж.Мөнхбатыг Боомтыг сайдаар томилох асуудлыг авч хэлэлцэх аж. 

 

 

Ядуу өрхийг "Ул" хэмээн хэлсэн үгнийхээ төлөө цахим орчинд зад шүүмжлүүлж суудлаасаа буусан Д.Сарангэрэлийн оронд хэзээ хэнийг томилох вэ, гэх асуулт өнгөрсөн өдрүүдэд анхаарал татсан сэдэв байв. Тэгвэл ийнхүү Т.Аюурсайханыг зүтгүүлэх болсон шалтгаан юу байв? 

 

 Эх сурвалжууд Ц.Даваасүрэнгийн ширүүхэн мэдэгдэл ийнхүү Т.Аюурсайханыг яаран сайдаар томилоход хүргэсэн хэмээн бичиж байна. Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан хоёрын хувьд үй зайгүй найзууд. Иймээс найзыгаа сайдын суудалд суулгахын тулд өчигдөр чуулганы хуралдааны үеэр Ц.Даваасүрэн ноцтой баримт дэлгэсэн гэх таамаг байна. Ц.Даваасүрэнгийн зүгээс “Хөгжлийн банкийг үе үеийн улстөрчид дампууруулсан. АН-ын үед МҮДН-ынхан ХХБ-ныхантай нийлж байгаад байхгүй болгосон. МАНай үед Сангийн сайд Б.Жавхлан 2017 онд 11 гишүүнтэй хамт жижиглэн мөлжих тухай заалтыг Хөгжлийн банкны тухай хуульд оруулсан. За, ингээд манай дарга, сайд нар сонгуулийнхаа менежерүүдийг тавьж эхэлсэн. ТУЗ-ийн дарга, Зээлийн захирал, Зээлийн хэлтсийн захирал... Жишээ нь Ч.Мөнхбаяр гээд Б.Жавхлангийн их сургуулийн ангийн найз нь Зээлийн газрын захирал. Тэр Уянга нь бас хамт сурч байсан. ”DBM лизинг”-ийн захирал Пүрэвсүрэнг бас. “Чингис хаан” банкинд эд нар 49 тэрбум төгрөгийг байршуулаад байхгүй болгосон. Баахан компаниуд зээл авсан. Ийм байхад үүнийг таслан зогсоохгүй байж болохгүй. Сангийн сайд нь ийм байж болохгүй. Сангийн сайд нь ингээд зогсохгүй байгаа шүү. ЖДҮ, Хөгжлийн банк, Бичил санхүүгийн хөгжлийн сан гээд Монголбанкинд байгаа сангаас хүртэл “JEF финанс” ББСБ-аараа жилийн зургаан хувийн хүүтэйгээр 900 тэрбум төгрөгийн зээлийг гурван удаа авсан байна. Хөгжлийн банк, ЖДҮ, Бичил зээлийн сан, Төрийн банк гээд бүгдийг нь мөлждөг байж болохгүй. Түр хорооны дарга Б.Энхбаяр сайн сонсоорой" гэсэн нь өчигдөр нийгмийн сүлжээнд шуугиан тарьж, МАН-ынхан ч  түргэн авсан сурагтай. Ямартай ч өнөөдөр МАН хуралдаж ээлжит давхар дээлтнүүдээ оруулж ирэх бололтой. 

 

Ирэх сарын дундуур хийгдэхээр төлөвлөгдөж байсан томилгоо Ц.Даваасүрэнгийн "сүрдүүлгээс" болж ийнхүү урагшилж байгаа бололтой. Магадгүй өнөөдрийн чуулганаар Ц.Даваасүрэн ээлжит баримтаа дэлгэнэ гэж "сүрдүүлсэн" биз. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ЗОРИГ ЗҮРХ НЬ БАНДАГАНД НЬ ОРЖЭЭ .. ГЭЕ:
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙДАД БҮРЭН ЭРХ ӨГСӨН . ҮНДСЭН ХУУЛИА ЗАСАЖ БАЙГААД. ИЙМХЭН ХУЛЧГАР ЖИЖИГ ГАР ГЭЖ МЭДСЭНГҮЙ. ЯМАР Ч МАНЛАЙЛАЛ , ТЭМҮҮЛЭЛ ХҮСЭЛ ЗОРИЛГО.ЗОРИГ ТЭВЧЭЭР ГЭЖ АЛГА ДАА. САЛГА ШААГАА Л ГИШҮҮДДЭЭ БАРЬЦААЛАГДААД ХАА ХҮРЭХ ВЭЭ.... ҮНДСЭН ХУУЛИА ЗАСАЖ БАЙЖ ӨГСӨН ӨРГӨН ЭРХ МЭДЭЛ ТҮЙ Ч ХЭРЭГГҮЙ БАЙЖ....
2022-10-21
Zochin:
Davaasyren, Ayursaikhan, Batzandan, Nyambaatar za tegeed Oyuk bygd l alban tushaaliin tuluu l khudlaa ynench shudarga tsarailtsgaadag sh dee. uursdiikh n' ashig sonirkhol yarigdaad, khunduguud, darga saidiin suudal yarigdaad ekhlekheer l khudlaa shudarg dyr esgeed poprood ekheldeg. Tegeed eg suudal avaad tag boltsgoodog. Ter suudal deeree idej uutsgaagaad l maniusiigaa doromjlood duusdag daa.
2022-10-21
Хөөрөг барьцан:
Хөөрөг барьцан энэ залууг зүгээр л гишүүн байлгаад хайрла. Сумын засаг даргад бол болж байна. Одоо нээрээ ийм байж болохгүйэ Монголчуудаа. Яа яа.
2022-10-21