Гандантэгчилэн хийдийн гол шүтээн Мэгжид Жанрайсиг бурхныг цэвэрлэж байна. Мэгжид Жанрайсиг бурхны дүрийг 1996 оны 10-р сарын 27-нд залсан юм. Ийнхүү бурхан залсан өдрийг угтан лагшинг тоослож байгаа аж. Энэ ажлын хүрээнд энэ сарын 20-23 өдөр хүртэл Гандантэгчилэн хийдийн гол шүтээний хэсэг ажиллахгүй гэдгийг мэдэгджээ
Жанрайсиг бурхныг 1991 оны 4 сарын 22-нд дахин бүтээхэд Эрдэнэтийн 20 тонн зэсийн цутгамал, 27 тонн ган байдаг. Бурхныг 5х5 см хэмжээтэй, 75600 ширхэг алтан ялтсыг зай завсаргүй нийлүүлэн бүрхэж, очир алмаз, маргад эрдэнэ, бадмаараг, индранил, молор эрдэнэ зэрэг 2000 гаруй төрлийн үнэт эрдэнийн чулуугаар чимжээ. Эдгээр үнэт эрдэнийн 300 нь зөвхөн титэмдээ чимэглэсэн байдаг юм.
П.ГОО
Уншиж байна |