“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Г.Амартүвшин: Бид матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж огт болохгүй
2022-10-20

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн зарчмын хувьд дэмжиж байна. АНУ-д шүгэл үлээгчийн мэдээллийг нууцалж, хамгаалдаг хууль байдаг. Харин мөнгөн урамшуулал нь өөр зохицуулалттай, зөвхөн үнэт цаас, санхүүгийн гэмт хэрэгт төлөгддөг.

 

 

Одоо оруулж ирж байгаа хуулийн төсөлд мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Манай ээж аав, эмээ өвөөгийн хувьд матаас инээдэм биш байсан. Тэр нийгэмд матаасын ачаар албан тушаал ахидаг, намдаа нэр хүндтэй болдог байсан. Тиймээс бид матаасыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин маш тодорхой гэмт хэрэг тухайлбал, санхүү, үнэт цаас, койны арилжаатай холбоотой, олон иргэнийг алдагдалд оруулсан хэрэгт байж болно. Ерөнхий зохицуулалтгүй, шалгуургүй мөнгөн урамшуулал өгөх нь маш аюултай. Энэ тэр чигээрээ бизнес болно. 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал гэхээр хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдана. Мөнгөн урамшууллыг яаж зохицуулах вэ. Ямар тохиолдол өгөх вэ, хэн тооцох вэ?

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Би хуучин нийгмийн матаасын тогтолцоог инээдэм ханиадас байдлаар хэлээгүй. Олон мянган хүн матаас, гүжир гүтгэлгийн золиос бол хэлмэгдсэн гашуун туршлага бидний эцэг өвгөдийг дайрч өнгөрсөн. Би таныг саруул ухаандаа матаасны тогтолцоог шүгэл үлээх харилцааг илүү өөрөөр ойлгоосой гэж бодож байна.

 

 

Шүгэл үлээх харилцаа нь нийтийн албан тушаалтан нийтийн албанд хувийн болон нийтийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилсан сэргийлэх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй, өөртөө давуу байдал үүсгэж, элдэв эс үйлдэхүй үзүүлсэн үйлдэл бүрийг олон нийтэд хяналт оруулна. Урамшууллын зөвлөл хэлэлцэж, шүгэл үлээсэн уг асуудал нь үндэслэлтэй эсэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээх боломжтой эсэх дүгнэлтийг үндэслэн шийднэ. Та бид хууль бус үйлдэл, үйл ажиллагааг мэдээлэх үүрэгтэй. Монгол Улсад 2.1 сая фэйсвүүк хэрэглэгчид интернетэд идэвхтэй байдаг. Фэйсбүүк дээр тавьсан пост бүр шүгэл үлээж байгаагийн нэг хэлбэр. Үүнийг илүү хариуцлагатай, зөв зүйтэй, бодит мэдээлэл гаргадаг тогтолцоог бий болгоё, мэдээлэл гаргасан хүний нэр төрийг хамгаалдаг механизмыг бүрдүүлж өгье. Бодит мэдээлэл өгсөн тохиолдолд урамшуулал өгье. Өнөөдрийн амьдрал дээр байгаа асуудлыг хуульчилж өгч байгаа юм.

 

Хэлэлцүүлгийн шатанд санхүүгийн секторын шүгэл үлээх тогтолцоог өргөжүүлэх оруулах боломжтой. 

 


 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

 

 

Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ. Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

 

Хуулийн төсөлд шүгэл үлээгчид 100 000 төгрөгөөс 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. 

Shuud.mn
Сонин хачин
хүчний байгуулага ажилладаг биздээ
2022-10-20
Zochin:
Энэ бол хоер талтай шуу дээ матаас бол маш их ихсэнэ хунийг хэлмэгдуулэх ундэс болж болох юм цагдаа шуух нь л шудрага ажиллавал уул нь болно шуу дээ
2022-10-20