Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэр танилцуулах үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буугдаж байгаа гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өгсөн.
Тэгвэл дөнгөж сая МХЕГ-аас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон бусад дагалдах 80 гаруй хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан. Эдгээр багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж баталсан тохиолдолд 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Мэргэжлийн хяналтын байгууллага (Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг нийслэл дэх Мэргэжлийн хяналтын газар) үйл ажиллагаагаа зогсоох юм. Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагын өдөр тутмын болон хяналт шалгалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг мэдэгдье" гэжээ.
Уншиж байна |