Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгалаа

img

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буугдсан талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ. 

 

 

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан. Тус газраас салбарын хяналт шалгалтыг авч явах зорилгоор 800 орчим байцаагч салбар салбарын яам дээр очиж ажиллана. Улмаар ЗГХЭГ-ын дэргэд Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулж байна. Энэ агентлаг нь яам болон төрийн бусад бүтцэд хяналт тавих үүрэг гүйцэтгэнэ. Засгийн газрын тухай хуулиар ЗГХЭГ нь салбар хоорондын уялдаа холбоог хангуулах, нэгтгэх үүрэгтэй. Тухайн салбарт хэрэгжиж байгаа төрийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт мониторинг хийх чиг үүрэгтэй. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс  Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг байгуулж байна. Төрөөс явуулж байгаа үйл ажиллагааны гүйцэтгэлд энэ агентлаг хяналт тавина. Тухайлбал, жил бүр төрийн албан хаагчдын чадвар мэдлэг, ёс суртахуун зэрэг зүйлүүд дээр хяналт тавьж, аттестатчлал явуулна" гэлээ. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv 800 hyniig ni 100 bolgo
2022-10-19
zorigt:
buun ariin haalgaar ajlaa yavuuldag ene baiguullagiig tatan buulgaach.yu hiij bna.yniin horoo bas yu ch hiidaggyi.
2022-10-19
Баатар:
Мөн ч том алдаа хийж байна даа. Их том хийдэл үүсч, үүнийг нь яамдуудад салсан хяналтын хэлтсүүд хийх болох нь дээ. Хүнд суртал ч бүр тоймоо алдана, хэрэг маргаан зөрчил шийдэгдэхгүй их удна, бухимдал улам гаарна. Харж л байя... Улсын мэргэжлийн хяналтын системийг устгаснаар аюулгүй байдлын томоохон сөрөг асуудал ч үүсч мэднэ... хэн мэдлээ. Дараа нь дахин байгуулах гэж бөөн хөрөнгө, албан тушаалын наймаа худалдаа цэцэглэнэ. Ингэж л явж ирсэн.
2022-10-19