Цагдаагийн байгууллагаас өнөөдөр хэвлэлийн хурал хийх үеэр “Нэгдүгээр төрөх эмнэлгийн эмч, ажилтнууд эхэс зардаг байсан гэх мэдээлэл яваад байна. Энэ тал дээр мэдээлэл өгнө үү” гэсэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд зураг хөрөнгөтэй ийм мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэл дээр гомдол мэдээлэл бүртгээд, холбогдох шалгалтын ажиллагаа хийдэг. Гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх товч мэдээлэл байна. Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх болон тогтоогдсон эсэх талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй. Ямартай ч тухайн мэдээллийг зүгээр хараад өнгөрөөгүй, харсан даруйд шалгаж нягтлах ажиллагаа хийгдэж байна” гэв.
П.ГОО
Уншиж байна |