УИХ-аас “Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг танхим болон цахимаар өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, 2023 оны төсөөлөл, бодлогын санал" сэдвээр илтгэв. Тэрээр:
2022 оны эдийн засгийг дүгнээд үзэхэд ковидын дараах эдийн засгийн хямрал үргэлжилж, эдийн засагт стагфляци үүссэн. Цар тахлын хямрал сүүлийн 14 жилд болсон хямралаас хамгийн удаан үргэлжилж байгаа нь.
2023 онд уул уурхайн экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэж тооцоолж байна. Ирэх жил нийт 500 км орчим төмөр замыг БНХАУ-ын чиглэлд тавина. Мөн эдийн засгийг төгөлдөржүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Инфляцын түвшинг 2023 онд нэг оронтой тоо буюу 8 орчим хувьд барина.
Хятадад авч хэрэгжүүлж буй тэг ковидын бодлоготой холбоотойгоор ачаа эргэлт удааширч магадгүй. Хөрш зэргэлдээ орнуудад үнийн өсөлт үргэлжилнэ. Энэ нь манай импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнд нөлөөлнө. 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна. Түүхий эдийн үнэ 2022 оноос өндөр тогтоно гэж тооцож байна.
Монгол Улсын эдийн засагт гарч ирэх эрсдэлүүд нь Украины дайн, дэлхийн эдийн засгийн сааралт, санхүүгийн салбарын эмзэг байдал, эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн хүндрэл, байгаль цаг агаарын эрсдэл.
Украинд болж буй дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээ манай улсын эдийн засагт эрсдэл учруулна.
2023 онд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2023 оны сүүлийн хагас жилд Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулна. Эдийн засаг таван хувиар өсөж, инфляци нэг оронтой тоо руу буюу найм орчим хувьд барих бодлогыг оруулж ирсэн.
Уншиж байна |