Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин эсрэг урсгал сөрж долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан.
Нийгмийн сүлжээнд уг хэрэгтэй холбоотой олон шүүмжлэлүүд гарч буй. Тэгвэл өнөөдөр иргэн Э.Энхзориг "12 настай охиныг дайрсан ослын камерын бичлэгийг ил болгохыг шаардаж байна" шаардаж, ХЗДХ-ийн яамны гадаа мэдээлэл хийлээ.
Энэ үйл явцтай холбогдуулан Х.Нямбаатар сайд твиттер хуудаснаа "Хүний зовлон дээр шоу хийдэг моод дэлгэрчээ. Нууж хаасан зүйл байхгүй. Тээврийн цагдаа өчигдөр мэдээлэл хийсэн. Бичлэг бүтнээр нь түгээж байгаа. Осол гаргасан хүнийг яллагдагчаар татах эрүүгийн хэрэг үүсгэх саналтай прокурорт саналаа өнөөдөр хүргүүлж байгаа" гэлээ
П.ГОО
Уншиж байна |