Өмчилсөн газраа зориултын бусаар ажиглаж байгаа эсэхэд хяналт тавина

img

Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчилсөн газрын ашиглалтын байдлыг танилцууллаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оноос газар олгож эхэлсэн. 2003-2022 онд нийслэлд 205.531 иргэн газар өмчилжээ. Тэдгээрийн газар ашиглалтын байдалд судалгаа хийхэд 2273 иргэн өмчилсөн газраа зориулалтын бусаар ашиглаж байна.

 

 

Үүнээс байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай авто засвар, тос тосолгооны чиглэлээр 493 нэгж талбар буюу нийт газар өмчилсөн иргэдийн 0.26 хувийг эзэлж байгаа юм. Иймд холбогдох хууль, тогтоомжийг үндэслэн өмчилсөн газраа зориулалт бусаар ашиглаж байгаа иргэдэд мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авах саналтай байгаагаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцууллаа.  

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гишүүдийн саналыг тусган дээрх 493 иргэний газар ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж, холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад даалгасан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zocnin:
Tuunii orond gazar omcnlogcn ni hors bohirduulahgui bolowson jirlon barij tuugeer batalgaajuulj gazar omcnloh erhiig ogwol taarna
2022-10-19
Zocnin:
Yer cn barag iluu ajil bhaa Tuunii orond jorlong burtgeljuulj oron nutag bolon niitiin gadaah il jorlong bolowsrongui orcnin ueiin oo r solihgui bol mongold juulcnilsan gadniihan baas duurcn zawaarsan jorlong neteer haruulj bna
2022-10-19
Zocnin:
Ter hunii huwiin gazar Ajil yilcnilgee zocnid buudal niitiin bair iim bdlaar gadaadad ashigladag
2022-10-19
бөйыбө
2022-10-19
моторын тосоо ил задгай л хаяхгүй зориулалтын саванд хураагаад хогийн цэг дээр хаядаг байхад л шүүхдээр давж унана.
2022-10-19
Өмчлөх гэдэг бол хувийн өмч гэсэн үг. Хүн хуулиар хориглосноос бусадаар хувийн өмчөө захиран зарцуулах эохтэй. Амьдран суух зориулалтаар олгосон гэж хуулиар хориглоогүй ажил үйлчилгээ явуулах эрхийг нь хааж болохгүй.
2022-10-19
бөйыбө
моторын тосоо ил задгай л хаяхгүй зориулалтын саванд хураагаад хогийн цэг дээр хаядаг байхад л шүүхдээр давж унана.