“Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Нийслэлд 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна
2022-10-18

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тулгамдаж буй асуудлууд, шийдэл болон олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт  зэрэг сэдвийн хүрээнд “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй албаныхан оролцов. Мөн олон нийтийн төлөөлөл болж “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд санал бодлоо хуваалцсан юм.

 

 

Улаанбаатар хотын 458 мянган га нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн судалгаагаар тээврийн хэрэгсэл жилд 70.000-80.000-аар нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотыг анх 600 мянган хүнтэй байхаар төлөвлөж байсан ч өдгөө хүн ам гурав дахин нэмэгдсэн тул төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болоод буй. Тийм ч учраас түгжрэлийг бууруулах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.

 

 

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. АНУ-ын томоохон хотууд ч бас түгжирдэг. ОХУ-ын Москва хотын хувьд гэхэд явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзваруудыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн түгжрэлийг шийдсэн байдаг. Яг л өдгөө бидний ярьж байгаа ажлуудыг хэрэгжүүлсэн байна. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл бол сүүлийн 30 жилд хуримтлагдсан асуудал.

Улаанбаатар хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэлийг хийж, бүсчлэл болон хураамжийг тогтоодог байх хэрэгтэй. Тийм учраас хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг бууруулах чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулна гэдэг боломжгүй, хүрэхгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани огт урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Тэгэхээр төсөв багасах юм бол бүтээн байгуулалтын ажлууд зогсох аюултай. Тиймээс ч нийслэл Улаанбаатар хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг бас тодотгох нь зүйтэй. Цаашид ч мөн хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгохоор ажиллаж байна” хэмээлээ.

 

 

Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ “Түгжрэлийг бууруулахын тулд зам болон гүүр барих хэрэгтэй гэж үзэх нь бий. Зам, гүүр барина гэдэг бол дэд бүтцийн томоохон ажил. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр 2022 онд хэд хэдэн ажлыг эхлүүлчихсэн байна. Харин тэдгээр ажил нь дараа жил үргэлжлэхэд хөрөнгө, санхүү нь гол санаа зовоох асуудал болж байгаа. Тэгэхээр энэ ажилд зөвхөн улс, нийслэлийн хөрөнгийг хараад суух боломжгүй. Түгжрэл бол төвлөрөл, нягтрал, бөөгнөрлийг агуулсан ойлголт. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг олон ажил багтана. Энэ болгонд л зардал гарч байгаа.

Жишээлбэл, Туркийн Истанбул хот 1990-ээд оны дундуур агаарын бохирдол, түгжрэл ихтэй байсан. Тухайн үед хотын удирдлагууд бонд гаргаж, гүүрэн байгууламж болон нүхэн гарц байгуулахад чамгүй хөрөнгө зарцуулан, автомашин болон нийтийн тээврийг газаар явдаг болгох зэргээр тус асуудлуудыг шийдэж байсан. Дэлхийн томоохон хотуудын шүдний өвчин нь түгжрэл байсаар байна. Тэд бүгд л явган зорчигчид чиглэсэн ажил хэрэгжүүлж байгаа” гэсэн юм.

 

 

Иргэдийг гарцаар гарах үед нь хоёр урсгалд оруулан цэгцтэй явуулах, автобус хүлээхдээ чиглэл, чиглэлээрээ хуваагдан хүлээх зэрэг арга замаар иргэдийн цагийг хэмнэж, замд ч мөн ачаалал нэмэхгүй байх шийдлийг харуулсан бичлэг цахим орчинд ихээхэн түгсэн. Тэгвэл уг ажлыг санаачлан, хэрэгжүүлсэн “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Хүн бүр өөрт тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ бусдад гомдлохгүйгээр шийдвэрлэх гэж оролддог, шийдэж байгаа нэгнээ үнэлдэг, хүндэлдэг байвал тухайн улс орон арай илүү хөгждөг юм болов уу гэж бодож байна. Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч өндөр хөгжилтэй орон дэлхийд олон бий. Бид тэдгээрээс олж харсан сайн туршлагаас санаа авч, эх орондоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгаан авто замд болон машины тоонд байгаа ч түүнээс илүүтэй бидний хэв маяг, зуршил, хандлагад байгаа юм шиг харагддаг. Хүн бүр л хотын түгжрэлд өөр өөрийнхөөрөө нөлөөлж байгаа. 1980-1990-ээд онд Улаанбаатар иргэндээ ээлтэй, чөлөөтэй алхах боломжтой, жишиг болсон хот байсан гэж мэргэжилтнүүд хариулдаг. Түүнээс хойш олон том зам тавьж, эгнээ, урсгалыг нэмэн, хэд хэдэн гүүр барьж, уулзвар болон гарцуудыг нэмэгдүүлсэн. Гэвч ингэх тусам түгжрэл нэмэгдэж, дугаарын хязгаарлалт болон хичээлийн цаг эхлэх цагт зохицуулалт хүртэл хийсэн. Эдгээрийг хараад байхад хот маань машинд зориулагдсан, харин бид машинаа уначихаад яаж түгжрэхгүй байх вэ гэж л бодоод байгаа юм шиг.

Бидний очиж үзсэн хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгон, хурдны зам болон гүүрээ нурааж, өргөн замаа нарийсгаад, оронд нь явган хүний зам тавьж, хүмүүс амрах, зугаалах боломжтой газруудыг байгуулснаар түгжрэл нь бодитойгоор буурсан. Машинд зориулсан шийдлийн улмаас өнөөдөр бид энд хэлэлцүүлэг хийж байна шүү дээ. Тиймээс иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ гэх бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог, төр засаг үүнийг нь дэмждэг байвал чадах, чадах хэмжээгээрээ түгжрэлийг бууруулна гэж бодож байна” хэмээн саналаа хуваалцлаа.

 

 

Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд

  • Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Нийтийн тээврийг шинэчлэх
  • Газар чөлөөлөх
  • Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих
  • Яармаг дэд төв байгуулах
  • Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх
  • Гарааш болон хашаа, хайс буулгах
  • Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж буй юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
ХННН:
НААД ХЭЛЦҮҮЛЭГИЙН ЧИНЬ 80 ХУВЬ НЬ ИРГЭДИЙГ ЧАНГАЛНА. ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВНА. ТОРГОНО, ШИЙТГЭНЭ, ХАРИУЦЛАГА ТООЦНО. ТАТВАРЛАНА, ХУРААМЖАА НЭМНЭ Л ГЭХ ЮМ. ЭСРЭГЭЭРЭЭ ЧӨЛӨӨЛНӨ, ЯВУУЛНА, ХАШАА ХАЙСНУУДЫГ БУУЛГАНА, ЗАМ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛНӨ, ЗОГСООЛ НЭМНЭ, ХОРИГ ХЯЗГААРЫГ БАГАСГАНА. ИРГЭДИЙГ ИЛҮҮ ЦАХИМААР АЖЛАА ХИЙХ БОЛОМЖООР ХАНГАНА ГЭХЧИЛЭН ШИЙДЭЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
2022-10-19
Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-18