УИХ-ын дарга Г.Занданшатар цахим хуудсанаа улсынхаа нэрийг буруу бичиж, том алдаа гаргалаа. Тэрбээр Бүгд найрамдах Турк улсад албан ёсны айлчлал хийхдээ тус улсын Үндсэн хуулийн шүүхийн шинэ гишүүний тангараг өргөх ёслолд хүндэт зочноор уригдан оролцжээ. Энэ тухай өөрийн цахим хуудсанаа бичихдээ "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" хэмээн улсынхаа нэрийг буруу бичжээ.
Олны шүүмжлэл дагуулсан энэ алдаагаа УИХ-ын дарга цахим хуудаснаасаа устгажээ.
Уншиж байна |