Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ойролцоо осолдсон.
Энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Ослын улмаас хүнд бэртэж гэмтсэн хүн байхгүй. ЗУРГААН хүн хөнгөн гэмтэлтэй байгаа бөгөөд яг одоо Хэнтий аймгийн эмнэлэгт үзлэг оношлогоонд орж байна" гэсэн мэдээлэл өглөө.
Мөн одоо ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.
Уншиж байна |