УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсын Ерөнхийлөгчид бараалхлаа

img

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд өчигдөр/2022.10.18/ бараалхлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бартын мужийн нүүрсний уурхайд гарсан ослын улмаас олон хүний амь нас эрсдэж, бэртэж гэмтсэнд эмгэнэл илэрхийлсэн.

 

 

Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн энэхүү найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. 

 

Саяхан Самарканд хотноо болсон Монгол, Туркийн төрийн тэргүүн нарын уулзалтын үргэлжлэл болгон хоёр талын өндөр дээд түвшний яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж, ийнхүү Ерөнхийлөгч Эрдогантай уулзаж байгаадаа баяртай буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, урилгыг гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jason Bennett:
Omg I Finally Got Helped !! I'm so excited right now, I just have to share my testimony on this Forum.. The feeling of being loved takes away so much burden from our shoulders. I had all this but I made a big mistake when I cheated on my wife with another woman and my wife left me for over 4 months after she found out.. I was lonely, sad and devastated. Luckily I was directed to a very powerful spell caster Dr Emu who helped me cast a spell of reconciliation on our Relationship and he brought back my wife and now she loves me far more than ever.. I'm so happy with life now. Thank you so much Dr Emu, kindly Contact Dr Emu Today and get any kind of help you want.. Via Email emutemple@gmail.com or Call/WhatsApp cell number +2347012841542 Https://web.facebook.com/Emu-Temple-104891335203341
2022-10-19