Ардчилсан намаас удирдлагууд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, МАН-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоног шинэ дүрмийн зохицуулалтын дагуу АН-ын ҮБХ хуралдсан. Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг томилсон. Мөн дэд даргаар Ч.Сайханбилэг, Эрдэнэсувд нарын томилсон. ҮБХ-ны 11 бодлогын хороодын дарга нар батлагдсан. Байнгын хороодод хяналт тавьж ажиллана.
Мөн хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг авч хэлэлцсэн. Бодлогын хорооны гишүүд төсөвт шүүмжлэлтэй хандсан. Эрх баригчид улсын төсвийг сонгуулийн төсөв болгон оруулж ирж байна. Төсвийн алдагдал, тэнцэл, хөрөнгө оруулалтын хувь хэмжээнээс хамаараад боломжгүй төсвийн төсөл гэж үзсэн. Иймээс АН-ын ҮБЗ-өөс төсвийн төслийг бүхэлд нь татаж авахыг шаардсан. Цаашид төсвийн алдаа завхралаа засаж залруулахгүй бол Ардчилсан нам улстөрийн идэвхтэй тэмцэлд шилжиж ажиллах болно оо. АН энэ намраас эхлэн сөрөг хүчний үүргээ идэвхтэй биелүүлнэ. Улсын орны нийгэм эдийн засгийн байдал хүндэрсэн энэ үед төрөөс нийгэмд тустай бодлого шийдвэр гарахгүй байна. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга хүртэл хүүхэлдэйн кино хийгээд тоглоод сууж байдаг. Ийм төр хол явахгүй. Нэр бүхий УИХ-ын дарга удирдлагуудыг огцруулах шаардлагыг тавьж байна" гэлээ.
Уншиж байна |