ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
С.Бямбацогт сайд Германы нийтийн тээврээр зорчиж, туршлага судалжээ
2022-10-17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайдын Герман улс дахь айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Түүний хувьд тус улсын нийтийн тээврээр зорчиж, арвин их туршлага хуримтлуулснаа нийгмийн сүлжээндээ хуваалцжээ. 

 

 

Тэрбээр "Мянга сонсохоор нэг үз гэдэг, өнөөдөр Берлин хотын нийтийн тээврээр зорчиж туршлага судаллаа. 8.8 еврогоор 24 цагийн дотор Берлин хотын хаашаагаа ч бүх тээврийн хэрэгслээр зорчих тасалбар авч газар доогуур болон дээгүүрх метро, LRT, цахилгаан болон ердийн автобусаар аялж үзлээ

Нийтийн тээврээр билeтгүй явбал 60 eврогоор торгодог, харин 3 удаа торгуулбал шууд эрүүгийн хариуцлага үүсдэг чанга зохицуулалттай аж.

Автобус ажлын өдрүүдэд 5 минутын зайтай, амралтын өдрүүдэд 20 минутын зайтай явдаг, авто замын хөдөлгөөнд НИЙТИЙН ТЭЭВЭР, ДУГУЙ 2 ДАВУУ ЭРХТЭЙ оролцдог юм байна.

Авто замын төлбөр хураамж, торгуулиас орж буй бүх орлогыг шууд НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛД зарцуулагддаг системтэй тул нийтийн тээвэр үнэхээр сайн хөгжжээ.

Бас нэг сайн туршлага бол зам барихдаа автомашины зам, явган хүний зам, дугуйн замыг цогцоор нь шийдэж байна. Мөн Герман улс даяар дугуйн зам барих бүх нийтийн төслийн уралдааныг зарлаж хотуудыг хооронд нь өрсөлдүүлж улсын төсвөөс хөрөнгө гаргаснаас бүх хотууд бүгд дугуйн замтай болсон байна.

Берлин хот 3.4 сая хүн амтай, 1.2 сая машинтай жилд дунджаар 45-52 цагийг замд түгжрэн өнгөрөөдөг гэсэн судалгаа байгаа бол харин манайх зарим өдрүүдэд тэг зогсолт хийж жилд дунджааp 600 цаг орчим түгжирсээр.

Бас нэг сайн туршлагыг энд дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Нийтийн тээвэрт хүн бүр хэрхэн аюулгүй ажиллагаагаа хангаж оролцох, соёлтой үйлчлүүлэх талаар багаас нь төлөвшүүлж, иргэн өөрөө аюулгүй байдлаа хангах суурийг маш сайн тавьж өгдөг байна. Тухайлбал хүүхдүүдэд цэцэрлэгт байхад нь л явган зорчигчийн талаар зааж сурган суурийг нь зөв өгч цаашилбал нийтийн тээврээр хэрхэн өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж зорчих, явганаар, дугуйгаар, скүтер, авто машинаар хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар иргэдээ байнга чадваржуулдаг байна.

Нийтийн тээврийн шинэчлэл, либералчлал үнэхээр түгжрэлийг шийдэх гарц бололтой" гэжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
ГЕРМАН 1-РТ- МОНГОЛ 160-Р БАЙРТ:
ДЭЛХИЙН 200 УЛСААС НИЙТИЙН ТЭЭВРИЙН СИСТЕМЭЭР ГЕРМАН 1-РТ .... МАНАЙХ 160-РТ БАЙНА. МӨН Ч ӨДИЙ БАЙНА ДАА... ГЭЖ НЭГ КИНОН ДЭЭР ДАНЗАН ГУАЙ САНААШИРДАГСАН...
2022-10-18
Аав руугаа “OKOSU Whats-app дээр. Тоо (+2348115799318) Тэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хайрын шившлэг, харилцааг сэргээх, Оюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Умайн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагаах, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар ч шившлэгийг түүнд okosherbalhome@gmail.com хаягаар илгээнэ үү
2022-10-18
Эргүү засаг:
Германд чамд үйлчлэх машин олдохгүй юм чинь явган бидэрхээс яахав дээ, харин ч бас тэнгэрийн амьтан газардаж,газардаж автобусаар явж үзэж дээ. Монголдоо автобусаар яваач мэдрэлээ
2022-10-18
Мунаг
2022-10-17
Хулгайч дүр эсгэж яваа нь тэр
2022-10-17
зочин:
харин хулгай хийгээд гэр орон зэргээ бол аваад явчих чадалтай юм байна.
2022-10-17
зочин:
ер нь монгол хүнд удирдан зохион байгуулах авъяас огт байхгүй бүр цаанаасаа байхгүй гэдгийг энэ нөхдүүд яруу тодоор харууллаа.
2022-10-17
зочин:
нийтийн тээвэр сайн хөгжвөл унаа унах шаардлагагүй болно доо
2022-10-17
irgen:
30 jil delhiin hamgiin 2 under hugjiltei ornoor tatvar tulegchiin mungeer teneed uo sudlav MGLd gadnii ymar shan uilchilgee nutagshiv.zeel.munge guij yvdag novshnuud.gants jild hiilee uo.Ene udaagiin turiin uomnuud bol chadvartai.bolobsroltoi n tseehen dee
2022-10-17
Зочин:
Нийтийн тээврээ сайн хөгжүүлбэл Улаанбаатар хотын иргэд бүгд машин унах гэхгүй болно, түгжрэл багасна. Ер нь бол МАН үнэмлэхүй олон суудалтай засаглаж байгаа энэ цаг үед метро барих ажлыг зоригтой эхлүүлэх л хэрэгтэй дээ. Нэг эхэлчихвэл үргэлжилсээр дуусч л таарна. Мөнгө санхүү гээд зөндөө асуудлууд гарах л байх . Эхлүүлэх зориг, хүсэл эрмэлзэл хэрэгтэй.
2022-10-17
zzas:
бөөн жүжигиин лаар
2022-10-17
М.Бүрэнбаяр:
Сайд ажлаа мундаг хийж байна, Ажлын амжилт
2022-10-17
Мунаг
Balai
2022-10-17
Болд:
Худлаа ингэж явж яадагиймТэгсэнээс Берлин хот газар олголт яаж олгодогийг судлаач Авилгал танил тал эрх мэдлээр өгч байна уу эсхүл дуудлага худалдаагаар өгч байна уу
2022-10-17
золбин луйварчин
2022-10-17