Өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүл мэндийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш Ж.Энхцэцэгийн "Өргөө" амаржих газрын захирлаар томилсон.
Гэвч түүнийг эмч, эмнэлгийн ажилтнуудад ажлын байрны дарамт үзүүлж, олноор нь ажлаас чөлөөлсөн гэх асуудалтай холбогдуулан өчигдөр ажлаас нь чөлөөллөө. Харин түүний оронд буюу "Өргөө" амаржих газрын дэд захирлаар ажилладаг цагдаагийн дэд хурандаа П.Энхцэцэгийг түр томилжээ.
П.Энхцэцэг нь өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан нэгэн. Тэтгэвэртээ гарахаасаа өмнө нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн даргаар ажиллаж байжээ. Харин өнгөрсөн долдугаар сард П.Энхцэцэг нь "Өргөө" амаржих газарт Төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын алба хашиж эхэлсэн байна. Харин одоо цагдаагийн хурандаа ТӨРӨХ ЭМНЭЛГИЙГ удирдахаар боллоо. Энэхүү хачирхалтай томилгоо яг одоогоор нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Монголын эрүүл мэндийн салбар ингэтлээ хүний нөөцийн хомстолд орсон уу? Эсвэл....
Яг одоо П.Энхцэцэгийн "Цус үзнэ шүү. Намайг барахгүй шүү" гэх гарчигтай бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна.
П.ГОО