ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулгын асуудлыг хаалттай хаалганы цаана ярьсан уу?
2022-10-14

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Хөгжлийн банкнаас их хэмжэээний зээл аваад эргэн төлөөгүй гэх асуудалд холбогдон цагдан хоригдсон. Тэгвэл өнгөрсөн энэ долоо хоногийн лхавга гарагт болсон УИХ-ын Хянан шалгах түр хороо хуралдааны үеэр  УИХ-ын гишүүн Т.Доржханд "УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад төлөөгүй гэх асуудлаар хоригдож байгаа гэх мэдээлэл тархсан. Тэгвэл зөвлөхөөрөө дамжуулан хэдэн арван тэрбум төгрөгийн зээл авсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга асуудал хаана явна вэ" гэсэн асуулт асуулаа. 

 

 

Гэвч хууль хяналтынхны зүгээс энэхүү нээлттэй хуралдааны үеэр экс Ерөнхийлөгчийн туслахтай холбоотой зээлийн тухай мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын туслах асан Ууганбаяр  145 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкнаас авсан байдаг. Бүр тодруулбал Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг болох “Нью Яармаг хаусинг прожект" компани юм. Тус компани өнөөдрийн долоон жилийн өмнө буюу  2015 онд Хөгжлийн банкнаас “Шинэ Яармаг” хороолол барихаар 145 тэрбум төгрөгийн зээл авснаас 59 тэрбумыг нь эргүүлэн төлж өдгөө 117 тэрбумын өр үлдсэн тухай эх сурвалжууд мэдээлдэг. Нийтэд тархсан мэдээллээр компанийн гүйцэтгэх захирал нь Х.Баттулгын туслах  Ц.Ууганбаяр гэдэг хүн бий. Түүний хувьд экс Ерөнхийлөгчийн туслахын ажлыг  14 жил хийсэн байдаг. Гэтэл дээрх жишээтэй яг ижилхэн нөхцөл байдалтайгаар Ж.Батзанданг цагдан хорьсон. Тэгвэл экс Ерөнхийлөгч Х.Баттулгын туслахтай холбоотой хэрэг ямар шатандаа явааг олон нийт сонирхож байна. Гишүүн асан Н.Номтойбаярын хэлдэгээр Хөгжлийн банкыг тонгорсон Х.Баттулга Сингапур руу зугтсан уу? 

Хааяа нэг олон улсын тэмцээн дээр харагддаг экс Ерөнхийлөгч эх орондоо байгаа юу? Түүний туслах их хэмжээний өрөө төлсөн үү? гэдэг асуудал энэ долоо хоногийн лхагва гарагт хаалттай хаалганы цаана яригдсан. Тэгэхээр экс Ерөнхийлөгчийн туслахын авсан их хэмжээний зээлийг хэрхэн эсэх асуудал удахгүй нийтэд ил болох биз ээ? 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Энэ нөхөр ер нь хэнд хэрэгтэй юм бэ
2022-10-17
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
2022-10-17
Eh oronch
2022-10-17
Баттулга бол халуун эх оронч мөн учраас Ард түмэн сонгосон биз ээ.
2022-10-16
Үхсэний чинь ардчилагч болдоо . Өчнөөн мөнгө хөрөнгө завшлаа юугий нь "Хааж " руралдах вэ Спиртийн хэргээс цариг төмөр зам хүртэл явлаа Улс орноо бус өөрсдийгөө түнтийлгэлээ Хичнээн жил энэ хүний заваарсан үйл ажиллагааг дарж бнаа
2022-10-16
ЦООХОР ДЭЭЛЭЭ НӨМРӨӨД БАКИАЛАА ТОСЛООД ОЧООРОЙ
2022-10-15
zochin:
ngoo 3000 Ylsyn baatar taria hogoo xuraaltsax biz?
2022-10-14
ene hvmvvs hanaj tsaddaggui yumuu?
2022-10-14
hezee ch ugui
2022-10-14
хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх цагыг үзэхнүү таминэ
2022-10-14
hezee ch ugui
ард:
хууль хүн бүрт тэгш үйлчилдэг болох цаг хэзээ ирдэг юм болоо ийм нийгэмд хүүхдүүдээ зөв өсгөх гэдэг хэцүү
2022-10-14