“Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна
Б.Энхбаяр: Худлаа дампуурч, залилан хийдэг бүхэл бүтэн технологи бий болсон
2022-10-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

 

Хулуийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Сүүлийн гурван удаагийн УИХ, дөрвөн Засгийн газар дамнаж, тоосонд дарагдаж байсан Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийг оруулж ирсэнд баяртай байна.

 

 

Хүн бүр анзаардаггүй ч маш чухал харилцаа. Эрсдэлгүй бизнес гэж байдаггүй. Ялангуяа ковид, дайн тулааны нөхцөл байдал ямар ч бизнест маш том эрсдэл авчирч байна. Сүүлийн 2-3 жилд маш олон ААН хаалгаа барьж, иргэдийн амьдрал хүндэрлээ. Яах ч аргагүй  дампуурч байгаа хүмүүс байна.

 

Манай дампуурлын хууль шаардлага хангахгүй болсноос улбаалаад сүүлийн 20, 30 жил зохиомлоор худлаа дампууруулж, залилан хийдэг, авлигаждаг, мөнгө угаадаг бүхэл бүтэн технологи бий болсон байна. Хамгийн анх Төв Ази банк дампуурч байсан. Ард банк, Сэргээн босголтын банк, хамгийн сүүлд Капитал банк. Эзэд өөрсдөө, танил талууд нь зээл авч, худлаа дампуураад татвар төлөгчдөөр хохирлыг төлүүлдэг мэргэжсэн, “ухаантай” сүлжээ, хулгай хийдэг технологи бий болсон байна. Үүнийг хаах ёстой. Худлаа дампуурч, татвар төлөгчдийн мөнгөөр баяждаг байдлыг таслахын тулд энэ хууль заавал шаардлагатай байсан. Энэ хуулийг маш удаан санаатайгаар дарсан. Цагаан захтны мөнгө угаалтыг таслан зогсоох бодит үйлдэл хийж байгаад баяртай байна.

 

Энэ нүх сүвийг хаах ямар онцлог зохицуулалт орж ирэв?

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: 1997 оны хуулийг шинэчлэх шаардлагатай гэсэн яриа 2000 оноос эхэлсэн байдаг. Үе үеийн Засгийн газар боловсруулах ажил хийсэн ч дорвитой яваагүй. Сүүлийн 4-5 жил ОУВС, Дэлхийн банк, шүүгч нартай хамтарч, энэ хуулийг боловсруулж оруулж ирж байна.

 

 

Санаатайгаар дампуурч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг луйвардах ажиллагаа тусдаа гэмт хэргээр явна. Үүний ял, хариуцлагыг чангалах ёстой. Банкны дампуурлын харилцаа Банкны тухай хуулиар зохицуулагдана. Энэ хууль үйлчлэхгүй гэсэн үг.

 

Энэ хууль Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 200-аад мянган хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хамаатай.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хууль ерөөсөө ажиллаагүй. Монгол газар гэдэг компани гурван шатны шүүхээр яваад өөрөө дампуурч чадаагүй. Манайд сэхээн амьдруулах байдаггүй, шууд дампуурлыг нь зарладаг.

 

 

Дампуурлын тухай хууль чинь эдийн засгийн хууль. Гэтэл эрүүжүүлэх маягаар хандсан. ХЗХ-дын жагсаад гараад ирэхээр улстөрчид учрыг нь ол гэдэг. Тэгэнгүүт эрүүгийн хэрэг үүсгэж, ХЗХ-дын захирлыг шоронд хийдэг. Эрүүжүүлэх маягаар дампуурлын хуулийг хэрэгжүүлбэл нөхцөл байдал сайжрахгүй, асуудал шийдэгдэхгүй.

 

Төр засгийн буруутай үйл ажиллагаанаас болсон дампуурлыг яаж зохицуулах вэ? 

 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Тухайн ААН бусдад өгөх төлбөрөө 3 сар буюу түүнээс дээш хугацаанд төлж чадахгүй болсон тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн харилцааг үүсгэнэ. Тухайн төсөл цаашаа үргэлжилж, үр өгөөж өгөх боломжтой эсэхэд нь санхүүгийн шинжээч, экспертүүд дүгнэлт хийдэг, траст компаниуд орж ирж дахин хөрөнгөжүүлдэг, үйл ажиллагааг нь хэвийн байдалд оруулаг баг ажилладаг чиглэл рүү явмаар байгаа юм. 

 

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Санал хураалтад оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжсэнээр Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

Shuud.mn
Сонин хачин
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
2022-10-17
zochin:
Төрийн өмчийн ашигтай ажиллаж байсаг газрыг албаар ашиггүй болгож, хувьчилж авсан хэргүүдийг шалгах хэрэгтэй
2022-10-14