ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Ш.Адьшаа: Гадаадын банк оруулж ирье
2022-10-14

УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцэнэ.

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Улсын төсвийг хэлэлцэж байгаа чухал хуралдаанд Ерөнхий сайд, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нар оролцохгүй байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь байна. Гол сайд нар яагаад байдаггүй юм бэ.

 

 

Монгол Улсын эдийн засаг хүндэрч, валют хомстсон хүнд цаг үетэ тулгарч байна. Валютын хомстолыг арилгах, төгрөгийн өрсөлдөх чадварыг сайжруулахад Монголын төр анхаарал хандуулъя. Дампуурлын байдалд орвол яах юм бэ.

 

Гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхай, газрын тосны компаниуд төлбөрүүдээ Монгол Улсын банкаар хийхгүй байна. Зөвхөн цаасан дээр олон тэрбум төгрөгийн экспорт хийсэн гэсэн тоо харуулж байна.

 

Арилжааны банкууд, иргэд ААН-үүдэд зээл өгөхөө больсон. Энэ байдал хэдий хүртэл үргэлжлэх вэ. Үүнд Монголын төр яагаад анхаарал хандуулахгүй байна вэ. Засгийн газар хэдэн арилжааны банкинд барьцаалагдсан байдал чинь хэдийг хүртэл үргэлжлэх юм бэ. Гадаадын банк оруулж ирье. Яагаад оруулж ирж болохгүй байгаа юм бэ. Гадаадын банк оруулж ирж уул уурхайн бүтээгдэхүүнийхээ гүйлгээг Монголын банк, санхүүгийн байгууллагаар дамжуулж явуулъя. Энэ шаардлагыг УИХ-ын олонхын бүлэг, Засгийн газраас шаардаж байна.

 

Үргэлжлүүлэн Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Танилцуулгыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хийж, ШЕЗ-ийн мэдээллээр шүүхээр 2004-2021 оны хооронд буюу 18 жилийн хугацаанд жилд дундажаар 15 хэрэг нийтдээ 268 дампуурлын хэрэг шийдвэрлэгдсэн гэдгийг дурдлаа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
2022-10-17
колони болии гэжүү
2022-10-15