ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хакухо М.Даваажаргалыг "Алтан од" одонгоор шагналаа
2022-10-13

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов. Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж байлаа. Энэ удаа өөрийн 20 жилийн амьдралаа холбосон “Миягино” дэвжээг өвлөн аваад эргэн ирж буйдаа баяртай байна.

 

 

Анх 62-хон кг жинтэй хүүхэд Японд очиход “Энэ барилдаж чадах юм уу” гэж эргэлзэх хүн олон байсан. Гэхдээ хүн шантралгүй зүтгэвэл ямар ч амжилтад хүрч болно гэдгийг харуулсандаа их баярладаг.

Би багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Монгол, Японыг холбосон гүүр болно. Монголын спорт, олимпизмын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэв.

Мөн “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдын төлөөлөл боксын шигшээ багийн тамирчдад хандан олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэхийн ялдамд олимпын медалийн өнгө зөвхөн тамирчин хүний өөрийн хүчин чармайлтаас шалтгаалах тул бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийхийг онцлон захив.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг их аваргыг МҮОХ-нд зочлон ирсэнд талархлаа илэрхийлээд хүүхэд байхдаа хамтдаа 40 мянгатын байрны гадна сагс тоглож өссөн түүхээ дурсав. Мөн Монгол Улс ойрын ирээдүйд залуучуудын олимпыг нутагтаа зохион байгуулахыг зорьж байгааг дуулгаж, энэ үйл хэргийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ. Энэ үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр “Токио-2020” олимпын наадмын элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргалын спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.

Эх сурвалж: MNOC

Shuud.mn
Сонин хачин