Чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа Хүүхэд хамгааллын төсвийг 2023 оны төсөвт яагаад танаж оруулж ирсэн бэ гэдгийг тодруулахдаа " 2023 оны төсвийн төсөлд 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Сангийн яамд өргөн барьсан ч 5.2 тэрбум төгрөг болгож танасан байна. Та бүхэн 108 утасны үйлчилгээний төвд очоод үз. Хүүхдүүд ямар байдалтай байна. Хүүхдүүд ямар байранд хамгаалагдаж байна. Бид хамгаалах нэрээр тэр хүүхдүүдийг хорьж байна уу? Бид очиж үзсэн үнэхээр зүрх өвдсөн. Бид хүүхдүүдээ ингэж хайрлаж, хамгаалмааргүй байна. Ийм орчинд өсөж байгаа хүүхэд бидний ирээдүйг авч явж чадах уу? Хүүхдүүдээс төсвөө харамлаад байна уу" гэсэн асуултыг тавьлаа.
Үүнд Сангийн яамнаас Ажлын хэсэг "Хүүхэд хамгааллын зардал НАЙМАН тэрбум төгрөгөөр тусгагдсан" гэсэн мэдээллийг өглөө.
Уншиж байна |