ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав
2022-10-11

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, ээлжит шуурхай хурлыг хийлээ. Энэ үеэр салбарын сайд томуу, томуу төст өвчний улирал эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа бүх түвшний эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа хангах ялангуяа НЭМГ-т орны зохицуулалтыг маш сайн хийж, нэг ч хүүхдийг коридорт авахгүй байх чиглэл өглөө.

 

 

Мөн ХӨСҮТ-д энэ жилээс томуу, томуу төст өвчнийг эмчлэх ор гаргахыг сануулав. Мөн улс орон даяар өрнөж байгаа эрт илрүүлэг үзлэг оношилгоог эрчимжүүлж, насанд хүрэгчдээ түлхүү авч хүлээгдэл чирэгдэл ойлгомжгүй байдал үүсгэлгүй үйлчилгээгээ үзүүлэхийг сануулав. Энэ үеэр хуралд оролцогчид цаг үеийн мэдээлэл дамжуулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт үйлчилгээнд гарч байгаа эерэг үр дүнгүүдийн талаар ярилцлаа.

 

Shuud.mn
Сонин хачин