"Холун хатны үрс" ТББ-аас мэдээлэл хийлээ. Тус ТББ нь Монголд сурч байгаа оюутнууд болон эмзэг бүлгийн хүүхдэд туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
Харин энэ удаад Монголд ОХУ-аас дүрвэж орж ирсэн халимаг буриадуудад туслахаар аян өрнүүлж эхэлсэн талаараа өнөөдөр нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус төрийн бус байгууллагын тэргүүн А.Сарнай "Манай сангаас ОХУ-аас ирсэн хүмүүст тусламж үзүүлж эхэлсэн. Тусламж шаардлагатай маш олон хүн байгаагаас бидний санхүүгийн чадамж дутаж байна. Иймээс би ард түмэндээ тэр дундаа өөрийнхөө шавь нараас болон ОХУ-д төгссөн бизнес эрхэлдэг санхүүгийн боломжтой хүмүүсээс хандив хүсэж байна. Тусгаар тогтносон, ардчилсан, НҮБ-ын гишүүн улс учраас дүрвэгсдэд туслах үүрэгтэй. Иймээс миний герман хэлний сургалтад сууж байсан шавь нараасаа багшдаа хандив өгөөч гэж хүсэж байна. Хонох газаргүй маш олон залуус бий. Тэдэнд хамгийн түрүүн дулаан хувцас авч өгөх хэрэгтэй байгаа учир та бүхэн минь энэ аянд хандив өргөөрэй хэмээн хүсэн байна" гэлээ.
П.ГОО