Өнөөдөр олон улсын охидын өдөр тохиож байна. Энэхүү өдөртэй холбогдуулан БШУ-ын сайд Л.Энх-Амгалан "Охидын" гэх тусгайлсан үзлэг байх ёсгүй хэмээн нийгмийн сүлжээндээ байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр фэйсбүүк хуудаснаа "Өнөөдөр олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр. "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүй гэдгийг албан ёсоор зарлаж байна. Өсвөр насны охид хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ САЙН ДУРААРАА эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ" гэсэн байна.
Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн зүгээс “Охидын үзлэг” гэх арга хэмжээг зарим аймаг сум, дүүргүүдэд зохион байгуулж, сургуулийн охидыг зориулалтын бус, аюулгүй байдалд харш орчинд, зохистой мэдээллээр хангалтгүй хамруулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалах Нэгдсэн Үндэстний Байгууллагын гэрээ, конвенцийг зөрчиж байгаа гэж дүгнэсэн байдаг.
Уншиж байна |