Өнгөрсөн наймдугаар сарын дундуур Говь-Алтай аймгийн залуучуудын танилцах үдэшлэг гээч сүр дуулиантай арга хэмжээ болсон. Аймгийн 18 сумаас ганц бие залуучуудыг цуглуулан Ховд аймагт хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл энэхүү арга хэмжээнд 60 гаруй сая төгрөг зарцуулсан баримт олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг даван туулахад төр бүхий л шатанд хэмнэх бодлого явуулж, Хэмнэлтийн хууль хүртэл батласан. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар залуусыг танилцуулах уулзалт гэгчийг зохион байгуулж татвар төлөгчийн мөнгийг үрэн таран хийсэн байх юм. Тодруулбал, тус аймгийн Засаг дарга дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхдээ сум бүрт хөрөнгө зарцуулах тусгайлан захирамж гаргасан байна.
Аймгийн Засаг даргын зүгээс нийт 19 захирамж гарган, сум суманд хөрөнгө гаргахыг үүрэгдсэн байгаа юм. Ийнхүү татвар төлөгчдийн хөрөнгөөр аймгийн залуучуудын гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, цус ойртолт, амьдрах чадварын эзэмшүүлэх, нийгшэм дэх оролцоог дэмжих гэх мэт маш олон эрээвэр хураавар агуулгатай арга хэмжээг багагүй хөрөнгөөр зохион байгуулжээ. Ийнхүү өргөн цар хүрээг хамарсан сэдэвтэй чуулга уулзалтын зорилго үүргээ биелүүлсэн эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
П.ГОО
Уншиж байна |