Төрийн өндөрлөгүүд хуралдаж байна

img

Яг одоо Төрийн ордонд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна. Тус зөвлөлийн хуралдаан болж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан. Гэвч ҮАБЗ-ийн хуралдаан товлогдсон учир уг асуудлыг хэлэлцүүлгийг хойшлууллаа" гэсэн мэдээллийг өглөө. 

 

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг юм. 

 

П.ГОО

СЭТГЭГДЭЛ БИЧИХ