ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Д.Тогтохсүрэн: Тэтгэвэрт гарсан ч давхар ажиллаж цалин авч байгаа хүмүүсийг чөлөөлнө
2022-10-10

Монгол Ардын намын бүлгээс мэдээлэл хийлээ. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бүлгийн хурлаар Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн төсөл, түүнийг дагаж орж ирсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүд дэмжлээ. Энэ долоо хоногийн мягмар гаригт Төсвийн байнгын хороо, пүрэв гаригт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Засгийн газраас өргөн барихдаа 2023 оны төсвийг дагаж нийт 102 хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнд, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Гүйцэтгэх засаглалын хяналтын тухай хууль гэсэн хоёр том хууль орж ирж байна. Эдгээр хуультай холбоотой 82 хууль дагалдаж орж ирсэн" гэлээ. 

 

 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа. 

 

-Хяналтын тухай хоёр хуулийн агуулгыг танилцуулахгүй юу?

 

-Нэгдүгээрт, одоогоор мэргэжлийн хяналтын нэгдсэн явж байгаа. Засгийн газрын зүгээс нэгдсэн тогтолцоог тохирохгүй гэж үзээд 13 хяналтыг салбарын сайдад нь өгье гээд мэргэжлийн хяналтнуудыг салбар салбарт нь өгч байгаа. Хоёрдугаарт, ерөнхий хяналтын чиг үүргийг хариуцах агентлагийг ЗГХЭГ-ын дэргэд байгуулахаар хууль орж ирж байна. 

 

-Ипотекийн зээлийн асуудал хэрхэн тусгагдаж байгаа бол, ирэх оны төсөвт? 

 

-Өнөөдөр УИХ-ын даргын захирамжаар 2023 оны төсөвтэй холбоотой ажлын хэсэг гарч байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд ипотекийн зээлийн асуудлыг судалж, шийдэл гаргах байх. 

 

-Төрийн албаны хуульд өөрчлөлт орох юм байна. Үүнд тэтгэвэртээ гарч байгаа хүмүүсийг үргэлжлүүлэн ажиллуулах гэж байгаа гэх мэдээлэл байна? 

 

-Төрийн албаны тухай хуульд хоёр өөрчлөлт бий. Нэгдүгээрт, орон нутагт ажиллаж байгаа төсвийн алба хаагчдын цалинг 20 хувь нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан. Орон нутгийн төсөвт 20-иос бусад хувиар урамшуулж болно гэсэн заалт орсон байгаа. Хоёрдугаарт, тэтгэврийн насанд гарсан иргэд давхар цалин авч байгаа бол ажлаас нь чөлөөлнө. Энэ бол зарчмын хувьд зөв. 

Shuud.mn
Сонин хачин
80 гарсан Дэмбээ, Бандь нарыг чөлөөлсөн үү?
2022-10-11
Иргэн:
Гаалийн хөгшин 57.58.59 хүрцэн бүдүүн бүдүүн авгай нар тэтгэвэртээ гараач ээ
2022-10-10
Ард иргэд:
Тэтгэврийнхэн нийгмийн даатгал төлөхгүй гэж уурладаг тэгсэн мөртлөө ажил хөдөлмөр эрхэлдэг
2022-10-10
Мэдлэг чадваргүй, сагсуу, авилгач залуусаас шударга, зарчимч, мэдлэг туршлагатай хөгшид хамаагүй дээр шүү. Гэхдээ бүх зүйл хүнээсээ болдог учраас төрийн албанд ажиллах бүх хүнд, нас үл харгалзан хатуу шалгуур тавьдаг байх хэрэгтэй.
2022-10-10
Зочин:
Мэргэжлийн хяналт, стандарт хэмжилзүй, хот дүүргийн ЗДТГ т ажиллаж авилгадаж байгаа авгай нар 58, 59 хүрчлээ гаргаач
2022-10-10
хммм:
их хурлын тэтгэвэрийн насныхан тэтгэвэртэй суугаачээ, мөн групптэй мөртлөө ажилладаг хүмүүсийг мөн ажил хийлгэхийг нь болиулах хэрэгтэй. ш дээ. Жинхэнэ шимэгч нар шүү. ажил хийхгүй, байнга акт энэ тэр, чөлөө, бусдын ажилласан хөлсөөр давхар ажиллаж байгаа.
2022-10-10
хммм:
их хурлын тэтгэвэрийн насныхан тэтгэвэртэй суугаачээ, мөн групптэй мөртлөө ажилладаг хүмүүсийг мөн ажил хийлгэхийг нь болиулах хэрэгтэй. ш дээ. Жинхэнэ шимэгч нар шүү. ажил хийхгүй, байнга акт энэ тэр, чөлөө, бусдын ажилласан хөлсөөр давхар ажиллаж байгаа.
2022-10-10
иргэн:
Зөв шдээ
2022-10-10
Чадваргүй залуусын орондажиллаж байгаа ахмадуудаа яах нь ввэ дээ Багахан цалин өгөөд ажиллаж болох хууль гаргамаар юм даа
2022-10-10